Unleash Summit 2022

Энэ жилийн бидний уриа бол “ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ ИТГЭЛИЙН БИЗНЕС” байх юм. Ковид, дайн зэргээс үүдсэн дэлхийн хямралын энэ цаг үед бид “сайныг үйлдэхдээ үл цуцаж”, өөрсдийн сул тал ба шударга бусыг ялах зоригтой, өрөөл бусдад болон өнөөгийн асуудалд өөрчлөлт авчрах зорилготой бизнесийг бүтээж чадах болно.

Илтгэгчид ба Хэлэлцүүлэгт оролцогчид


Unleash Summit-д амжилт, ашиг орлого төдийхөнг хэлэлцдэг бус, харин итгэл үнэмшилд хөтлөгдсөн (faith driven), үнэт зүйл, үнэ цэнтэй, ёс зүйтэй зорилгоор удирдуулсан (purpose driven) энтрепренершип, бизнес эрхлэлтийг ярилцдаг билээ. Энэ жилийн бидний уриа бол “ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ ИТГЭЛИЙН БИЗНЕС” байх юм.

Ковид, дайн зэргээс үүдсэн дэлхийн хямралын энэ цаг үед бид “сайныг үйлдэхдээ үл цуцаж”, өөрсдийн сул тал ба шударга бусыг ялах зоригтой, өрөөл бусдад болон өнөөгийн асуудалд өөрчлөлт авчрах зорилготой бизнесийг бүтээж чадах болно.

  • LEAD International байгууллагын Global Training хариуцсан захирал Steve Collins

  • Concordia их сургуулийн тэнхмийн эрхлэгч, Манлайллын ухааны профессор Eugene Kim

  • Sinapis Group-ийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал Sylvie Somerville

  • Торгоны зам хангамж” ХХК-ийн захирал, “Хаанчлалын зам” чуулганы пастор Н.Нарантуяа

  • Найдвар” чуулганы тэргүүн пастор, Легаси судалгааны институтийн захирал Л.Амартүвшин
    болон **ОНЛАЙНААР:

  • Business As Mission (BAM) Global байгууллагын ТУЗ-ийн дарга Mats Tunehag

  • Family Foundations International байгууллагын Үүсгэн байгуулагч Craig Hill

  • Steward Advisors Group-ийн үүсгэн байгуулагч, захирал; Хөрөнгө оруулагч Donald Simmons

  • Asia Leadership Development Network байгууллагын үүсгэн байгуулагч, захирал Л.Болорхүү

  • LifeShape Foundation (Chick-fil-A) сангийн Хөтөлбөр хариуцсан захирал Jeremy Cox

  • Chick-fil-A Франчайз эзэмшигч Steve Farmer

  • "Амар талх" брэнд, Табита ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Гантунгалаг

  • Startup Marketing Space (SMS) төвийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр

  • NewPress хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, захирал Д.Шинэ-Эрдэнэ

  • Solongo брэндийн үүсгэн байгуулагч А.Оюунчулуун

  • Premium Tea брэндийн үүсгэн байгуулагч Н.Энхдэлхий

  • Edit Mongolia байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Бумгэрэл
    нар оролцож өөрсдийн бизнесийн замналаас суралцсан мэдлэг туршлагаа хуваалцах болно.

Энэ жилийн ҮНДСЭН ИЛТГЭГЧИД

Конференцийн үеэр болох панел ярилцлагын зочин панелистууд:

Unleash Summit 2022 өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг конференц нь энэ жил анх удаа танхимаар зохиогдож, 10 гаруй илтгэгч, панелистууд биеэр болон цахимаар оролцон, 300 орчим оролцогчид бүтэн өдөр хуран чуулж, хамтдаа суралцаж, хоорондоо танилцан, мөн ажил бизнесийн алсын хараа, үнэт зүйлс зэрэг суурь зарчмууд, итгэл үнэмшилд суурилсан, Христэч итгэл үнэмшилд хөтлөгдсөн бизнес, энтрепренершип зэргийг хэлэлцэж байлаа.